Өсвөр үе болон Залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдааныг энэ сарын 16-18-нд Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулагдана.
Энэ удаагийн тэмцээнийг Өмнөговь аймагтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 20 гаруй жил оролцогчдыг зөвхөн аймаг дүүргийг төлөөлүүлж оролцуулж ирсэн байдлыг өөрчлөн бөхийн дэвжээд, спорт хороо, клуб, биеийн тамирын сургуулиудын шилдэг бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн аж.
Аймаг, дүүрэг, дэвжээд, бөхийн клуб, спорт хороодоос гадна ОХУ-ын Тува улсын өсвөр бөхийн аварга баг оролцохоор урьдчилсан мэдүүлгийг ирүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!