Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас 2,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өчигдөр Москва хотоос зүүн өмнө зүгт Рязань хот орчимд байдаг зэвсгийн томоохон агуулахад гал гарч, дэлбэрсний улмаас ойролцоох тосгоны 2,000 гаруй иргэдийг нүүлгэжээ.
Ослын үеэр хүний амь үрэгдээгүй, таван хүн шархдсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Галыг унтраахаар 400 гаруй хүн ажиллаж байгаа гэнэ.
Анх хуурайшилтаас үүдэлтэй хээрийн түймэр гарсан нь агуулахад хүрч, дотор нь хадгалагдаж байсан их хэмжээний сум, зэвсэг дараалан дэлбэрсэн байна.
Агуулахад нийт 75,000 тонн зэр зэвсэг байжээ.
Лхагва гарагийн үдээс хойш Москва орчмоос гал сөнөөгчдийг, сүүлийн үеийн машин техникийн хамт хүч нэмэгдүүлэхээр илгээсэн байна. 
Мөн ОХУ-ын онцгой байдлын сайд Евгений Зиничев ослын газарт биеэр очжээ. Лхагва гарагийн орой орон нутгийн удирдлага нөхцөл байдлыг хяналтдаа оруулсныг мэдээлсэн байна.
Ослын төв цэгээс 5 км радиус дотор амьдардаг нийт 2,300 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Ненецүүд лайка нохойг тусгайлан үржүүлнэ
Ненецүүд лайка нохойг тусгайлан үржүүлнэ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.