Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ненецүүд лайка нохойг тусгайлан үржүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Оросын Ямалад ненецийн лайка үүлдрийн нохой үржүүлэх, хамгаалах төв байгуулагджээ. Ненецийн лайка нь тундрын ширүүн уур амьсгалд зохицсон, тэсвэр тэвчээртэй нохой учир хил гаалийн хяналт, онгоцны буудлын хяналт, цагдаа болон аврах ажиллагаанд дайчлах зорилгоор энэхүү төвийг байгуулсан байна.

Хойд нутгийнхан лайкаг анх ан хийхдээ ашиглаж байсан ч сүүлдээ цаа бугын маллагаанд ашигладаг болжээ. ЗХУ-ын үед хэрэгжсэн Хойд нутгийг хөгжүүлэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгын хүрээнд Ненецийн лайкаг Чукотка хүртэл үржүүлэн тоо толгойг нь өсгөжээ. Нэгээс хоёр лайка нь цаа бугын нэг сүргийг өлхөн малладаг байна. "Ненецийн лайка хэмээх энэ гайхамшигтай нохойг хамгаалах, үржүүлэх чухал үүрэг бидэнд ногдлоо” хэмээн Ян Туров РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Эхний ээлжинд 20 эм лайкаг төвд тэжээж байгаа бөгөөд хоёр жилийн дараа хоёр дахин нэмэх төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ төрсөн гөлөгнүүдийг тундрын нөхцөлд бугын маллагаанд сургах юм.

Япон 12 орны иргэдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрнө
Япон 12 орны иргэдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрнө
 
МАРГААШ: Улаанбаатарт -3 хэм хүйтэн
МАРГААШ: Улаанбаатарт -3 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.