Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ: Түгжрэл, утаа, автобусны хүрэлцээ гээд хамгийн ИХ асуудалтай нийслэлчүүдийн ирц хамгийн МУУ байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт тун удахгүй өндөрлөх гэж байна. 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 50 хувьд хүрээд байгаа юм.

Гэвч сонгогчдын ирцээр Улаанбаатар хотын иргэд 40 гаруй хувийн ирцтэйгээр "сүүл мушгиж" байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 1.1 сая иргэн саналаа өгөх учиртай. Гэтэл ирц нь талдаа ч хүрээгүй байгааг СЕХ-ноос мэдээллээ.

Нийслэлчүүдийн хувьд түгжрэл, агаарын бохирдол, автобусны хүрэлцээ гээд хамгийн их тулгамдсан асуудалтай бүс билээ. Дашрамд дурдахад, НИТХ-ын төлөөлөгч нь иргэдийн хамгийн ойрын төлөөлөгч бөгөөд дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг НИТХ-д уламжилж, цаашлаад Засаг даргын түвшинд шийдвэрлүүлэх ач холбогдолтой хүмүүс юм.

Иймд иргэд та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

СОНГУУЛЬ: Санал хураалт дуусахаас цагийн өмнөх ирц 50 хувьтай боллоо
СОНГУУЛЬ: Санал хураалт дуусахаас цагийн өмнөх ирц 50 хувьтай боллоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ