Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Урьдчилсан дүнгээр МАН 21 аймгаас 14-т нь ялалт байгуулаад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН-аас мэдээлэл хийлээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ "Энэ удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 21 аймгаас 14-т нь ялалт байгуулаад байна. Тухайлбал,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймагт ялалт байгуулж, олонхын суудал аваад байна.

Мөн НИТХ-ын 45 мандатаас 40-ийг нь авлаа. Нийслэлийн есөн дүүргээс наймд нь МАН ялалт байгуулж байна. МАН-д итгэл үзүүлж, саналаа өгсөн эрхэм сонгогчдод МАН-ын нэр өмнөөс талархал илэрхийлж байна" гэлээ.

СОНГУУЛЬ: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын нутаг Хэнтий аймагт Ардчилсан нам ялалт байгууллаа
СОНГУУЛЬ: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын нутаг Хэнтий аймагт Ардчилсан нам ялалт байгууллаа
 
“Хөвсгөл аймгийн Мөрөн хот олон улсын шууд нислэг хүлээж авдаг болно“
“Хөвсгөл аймгийн Мөрөн хот олон улсын шууд нислэг хүлээж авдаг болно“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.