Маргааш буюу аравдугаар сарын 11-нд явагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажил болон бусад мэдээллийн талаар СЕХ-ноос мэдээлэл өглөө.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Энэ удаагийн сонгуульд нийт 8031 мандатын төлөө 17.278 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Үүнээс 268 бие даан нэр дэвшигч байна. Харин нэр дэвшигчдийн 5582 нь буюу 33.2 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа юм. Энэ удаагийн сонгуулийн жендэрийн асуудалд эмэгтэйчүүд 20 хувь байхаар байсан ч нам, эвслүүд идэвхтэй оролцож, нийт түвшингийн 30 гаруй хувьд хүргэж амжилттай нэр дэвшүүлсэн.
Тэгвэл 11.696 буюу 67.7 хувь нь эрэгтэй нэр дэвшигч байна. 10 нам, нэг эвсэл болон бие даагчдын 104.500 менежер, ухуулагч, шадар туслахууд сонгуулийн сурталчилгааг зохион байгууллаа" гэв.