Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

S&P агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+” болгон нэмэгдүүллээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 12 секунд

Standard & Poor’s Ratings Services (S&P) агентлаг 2024 оны 10-р сарын 9-ний өдөр Голомт банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг ‘B+’ болгон өсгөж, ‘тогтвортой’ төлөвтэй хэмээн үнэлсэн нь Голомт банкны зээлийн багцын өсөлт, санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг баталгаажуулж, нэг шатаар ахиуллаа. Түүнчлэн S&P агентлаг Голомт банкны олон улсын заах зээл дээр гаргасан 300 сая ам.долларын “GLMTMO 27” бондын үнэлгээг “B+” болгож нэмэгдүүлээд байна.

“Бид Голомт банк ХК-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээ 'B' байсныг 'B+' болгон баталлаа. Голомт банкны зах зээлд эзлэх хүчирхэг байр суурь, ашигт ажиллагаа болон активын чанарын үзүүлэлтүүд зэрэг нь ийнхүү зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлсөн. Энэхүү тогтвортой сайн үзүүлэлтээ ойрын 12-18 сарын хугацаанд бэхжүүлэн хадгална гэдэгт бүрэн итгэлтэй байна.” гэж S&P агентлагаас онцолсон юм.

Дэлхийн жишиг Монголын банк

О.Энх-Эрдэнэ: “My love” дууг цор ганц хувилбараар нэг л удаа дуулна
О.Энх-Эрдэнэ: “My love” дууг цор ганц хувилбараар нэг л удаа дуулна
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.