Эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, үнэ тарифийг шинэчлэн тогтоохтой холбоотойгоо нийгмийн сүлжээнд ирэх 11 дүгээр сард цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн ташаа мэдээлэл гараад буй.
Засгийн газрын зүгээс дээрх мэдээлэл нь худал бөгөөд одоогоор үнэ тарифыг шинэчлэх асуудал судалгааны шатанд явж байгаа бөгөөд тодорхой үнийн шийдэл гараагүй байгаа талаар мэдэгдлээ.
Дайраад сануулахад, Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Үндэсний хороо саяхан байгуулагдсан бөгөөд уг асуудлаар судалгаа хийж буй юм.