Хамтарсан Засгийн газар 14 мега төслөө хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт хөгжлийн банкны туршлага, дэмжлэг чухал байгааг Ерөнхий сайд онцлов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн 18 жилийн хугацаанд улсын эдийн засгийн тулгуур багана болсон хувийн хэвшлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийллээ. Европын сэргээн босголт хөгжлийн банк манай улсад нийт 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр 140 төсөлд олгосон нь хувийн хэвшлийг төрөлжүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг мөн онцлон тэмдэглэв.

Хамтарсан Засгийн газар эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Эдгээрийн дийлэнхи нь уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжих бөгөөд эрчим хүчний реформ, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, дагуул хотууд, дэд бүтцийн асуудал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэгт Европын сэргээн босголт хөгжлийн банкны туршлага, дэмжлэг чухал байгааг онцлов.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассо Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч буйг сайшааж эрүүл мэнд болон эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төслүүд, банк санхүүгийн орчныг сайжруулахад хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш нийслэлд 405 удаа байшин шатсан гэх дуудлага мэдээлэл  НОБГ-т бүртгэгджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш нийслэлд 405 удаа байшин шатсан гэх дуудлага мэдээлэл НОБГ-т бүртгэгджээ
 
ЗГ: Цахилгааны үнийг 30, дулааны үнийг 50 хувиар нэмэх асуудал ЯРИГДААГҮЙ
ЗГ: Цахилгааны үнийг 30, дулааны үнийг 50 хувиар нэмэх асуудал ЯРИГДААГҮЙ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!