СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш нийслэлд 405 удаа байшин шатсан гэх дуудлага мэдээлэл НОБГ-т бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш гэр хороололд 405 удаа байшин шатсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Айл, өрхүүдийн пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, яндангийн цонолтоос үүдэлтэй шалтгаан нөхцөл зонхилж байгаа аж.

Гэр хорооллын айл өрхийн галлагаа ихэсч, гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд:

  • Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засах
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх
  • Халуун үнс нурмыг тагтай төмөр саванд хийж таглах
  • Цахилгаанны хэт ачаалал үүсгэхгүй байх, цахилгааны утасны хэвийн ажиллагааг тогтмол шалгах
  • Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгаж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
 
Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгож, 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгож, 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!