Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчилж ашиглалтад оруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар дуусч, үлдсэн тасгуудын санхүүжилт 2025 оны улсын төсөвт тусгагджээ. Мөн төрөх тасгийг засварлаж, гэр бүлийнхэнтэйгээ хамт төрдөг 10 өрөөтэй болсон байна.

Тодруулбал, ЭХЭМҮТ-д 37 жилийн дараа бүрэн засвар хийж, төрөхийн ор, тоног төхөөрөмжийг шинэчилсэн юм. 1987 оноос хойш их засвар хийгээгүй уг эмнэлэгт 83 тэрбум төгрөгөөр иж бүрэн засвар хийж, нялхас, эхчүүдэд шинэ орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ. Мөн ургийн эрт үеийн оношилгоо эмчилгээний төв нээгдэн, үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Түүнчлэн төрөх эмнэлэг болон хүүхдийн эмнэлгийн амбулатори бүрэн шинэчлэгдэж орчин үеийн жишигт нийцсэн эмнэлэг болоод байна.

Хамаатнаа төрийн албанд томилж 4 жилийн хугацаанд  43 саяар цалинжуулжээ
Хамаатнаа төрийн албанд томилж 4 жилийн хугацаанд 43 саяар цалинжуулжээ
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.