Мөрийтэй тоглоомоос олсон орлогоо нуух зорилгоор ББСБ байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 26-30-ны хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,682 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1953 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 860 хэрэг шинээр нээж, 321 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Тухайлбал,

О.З, Т.Б, Д.Т нар нь Pokerrr2 аппликейшн ашиглан “Lion Club” гэх нэртэй клуб нээн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу цахим покер тоглоомыг зохион байгуулсан, улмаар уг ажиллагаанаас олсон ашгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банк бус санхүүгийн байгууллага байгуулан, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Монголд байхгүй, өөрийн биеэр ирээгүй иргэний нэр дээр гадаад паспорт гаргаж, бусдад давуу байдал үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монголд байхгүй, өөрийн биеэр ирээгүй иргэний нэр дээр гадаад паспорт гаргаж, бусдад давуу байдал үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж эхэлсэн тул “COP17” хурлын Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ЗГ-аас ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэв
Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж эхэлсэн тул “COP17” хурлын Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ЗГ-аас ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!