Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өөрийн болон бусдын автомашины татварыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Прокурорын байгууллага 2026 оны 02 дугаар сарын 23-28-ны хооронд 1,751 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 987 хэрэг шинээр нээж, 518 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- В.М, Г.М нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татварын ногдлыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

62 тонн давс, 188.5 тонн бодис цацжээ
62 тонн давс, 188.5 тонн бодис цацжээ
 
Д.Будзаан: Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулвал 12 жил хүртэлх хорих ялтай
Д.Будзаан: Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулвал 12 жил хүртэлх хорих ялтай
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.