Монголд байхгүй, өөрийн биеэр ирээгүй иргэний нэр дээр гадаад паспорт гаргаж, бусдад давуу байдал үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 26-30-ны хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,682 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1953 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 860 хэрэг шинээр нээж, 321 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Тухайлбал,

Б.М нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай нэгдэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсад байхгүй, Улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр ирээгүй байхад Ц.Г-ийн нэр дээр гадаад паспорт гаргаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
 
Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж эхэлсэн тул “COP17” хурлын Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ЗГ-аас ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэв
Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж эхэлсэн тул “COP17” хурлын Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ЗГ-аас ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!