Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тус сумын Сэлэнгэбүрэн багийн Хар цайн гүнбэн гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж, өчигдөр 16:10 цагт бүрэн унтраасан байна. Ойн түймэрт урьдчилсан байдлаар 120 га талбай шатжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр орсон цас тус сумын нутгаар бага хэмжээтэй унасан юм.

Цагааннуур-Улаанбайшинтын замыг хатуу хучилттай болгоно
Цагааннуур-Улаанбайшинтын замыг хатуу хучилттай болгоно
 
Улаанбаатарт Трамвай явж эхэлснээр хорт хийн ялгарал эрс багасна гэв
Улаанбаатарт Трамвай явж эхэлснээр хорт хийн ялгарал эрс багасна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.