Иргэдэд зээл олгохоос илүү бүтээмжийг нь дээшлүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын бизнес инкубаторуудын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санал, шийдлийн талаар ярилцлаа. Тус холбоо нь 17 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 86 гишүүн байгууллагатай үйл ажиллагаа явуулж, гарааны бизнес эрхлэлтийг дэмжиж ажилладаг.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан жижиг, дунд, бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжтой.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийг цаашид жишиг болгон хэрэгжүүлж, иргэдээ богино хугацааны дадлагажуулах сургалтад хамруулж, гарааны бизнесийг нь дэмжиж, ажилгүйдлийг багасгах бололцоо бий. Зөвхөн зээл олгох биш БҮТЭЭМЖИЙГ НЬ ДЭЭШЛҮҮЛЖ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцсан.

Сайд, "Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн бирж зэрэг төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтарсан уулзалт хийж, 2025 оны ажлын төлөвлөгөө, зорилт, хүрэх үр дүнгээ төлөвлөнө" гэлээ.

Шахмал түлшний үнийг нэмэхгүй
Шахмал түлшний үнийг нэмэхгүй
 
“Барс” захын уулзвараас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд эгнээг маргааш нээнэ
“Барс” захын уулзвараас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд эгнээг маргааш нээнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!