Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд сагсан бөмбөгийн тамирчдад амжилт хүслээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн  эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан спортын өндөр амжилт хүсэн ерөөв.

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 3х3 төрлөөр Токиогийн олимпод оролцох эрхээ 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр авч бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн наймдугаар сард онлайнаар зохион байгуулсан 5х5 сагсан бөмбөгийн 17 хүртэлх насны ангилалд эрэгтэй баг түрүүлж  “Монголын багийн спортын анхны дэлхийн аварга” болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Киргизийн ерөнхий сайд огцорчээ
Киргизийн ерөнхий сайд огцорчээ
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав