Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киргизийн ерөнхий сайд огцорчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 59 секунд

Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ.

Киргизийн парламент Садыр Жапаровыг ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна. “Парламентын шийдвэрээр Жапаров ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдов” хэмээн тус хууль тогтоох байгууллагын хэвлэлийн албаны ажилтан мэдэгдсэн аж. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд саналаа өгөхийн тулд парламентыг "Достук" зочид буудалд  яаралтай хуралдуулахыг сөрөг хүчин мягмар гарагт уриалжээ. Эхлээд хуралдааны ирц бүрдээгүй ч хожим 120 депутатаас 62 депутат цугларсан байна.

Жапаровыг 2013 онд Караколд хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулж, тус бүс нутгийн амбан захирагчийг барьцаалсан хэмээн буруутгаж, хорих ангид ял эдлүүлж байжээ. Түүнийг Бишкек хотод мягмар гарагт болсон эмх замбараагүй байдлын дараа суллажээ.

Армени буулт хийхэд бэлэн
Армени буулт хийхэд бэлэн
 
Энэ сарын 16-нд “Хурд“ хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний УСК нээлтээ хийнэ
Энэ сарын 16-нд “Хурд“ хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний УСК нээлтээ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.