Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛЬ: Эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг ПРАЗИТУУДЫГ 6 сараас 1 жилээр хорьдог болно

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
3 минут 46 секунд

Манай охин дээд боловсролтой, нийслэлийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд багшийн ажилтай. Миний тэтгэврийн картыг ашигладаг боловч намайг гэрээсээ хөөж, хог түүж траншейгаар амьдрахад хүргэж байсан гэдгийг Сонгинохайрхан дүүргийн ахмад настан ярьжээ.

Түүний хувьд эдийн засгийн хүчирхийлэлд өртөж буй мянга, мянган ахмадуудын нэг. Сүүлийн жилүүдэд ахмад настнуудын үр хүүхдүүд нь тэтгэвэр, тэтгэмжийг нь хувьдаа зарцуулах, барьцаалж зээл авах, үл хөдлөх хөрөнгийг нь өөрийн нэр дээр авах, байрнаас нь хөөх зэрэг асуудлууд байнга гарах болжээ.

Ахмад настны тухай хуулийг 2017 онд УИХ-аас баталж, улмаар 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.

Ингэхдээ ахмадуудын эсрэг эдийн засгийн хүчирхийлэл, дарамтыг арилгахын тулд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх шинэ заалтыг оруулжээ.

Тэгэхээр эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг празитууд 2025 оноос Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг болох нь.

Үр хүүхдийнхээ нэр төрийг бодоод, дарамт шахалтаас нь айгаад цагдаад хэлэлгүй, нуудаг

2020-2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь авч үзвэл хавсарсан байдлаар сэтгэл санааны хүчирхийлэл 64 хувь, бие махбодын хүчирхийлэл 47 хувь, эдийн засгийн хүчирхийлэл 36 хувь, үл хайхрагдах байдал 21 хувийг эзэлж байна. Харин цагдаагийн байгууллагын мэдээллээс үзэхэд сүүлийн гурван жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас Эрүүгийн гэмт хэрэгт 187, Зөрчлийн хэрэгт 2358 ахмад настан өртөж хохирсон байна. Эдгээрийн 87 хувь нь эмэгтэйчүүд аж.

Дээрх тоон мэдээллээс харахад бүх төрлийн хүчирхийлэлд өртсөн ахмадууд холбогдох байгууллагад төдийлөн мэдээлдэггүй байна. 2022 оны ХЭҮК-ын судалгаанд оролцсон 600 ахмадуудын зөвхөн 15 хувь нь цагдаа, хороо, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтанд мэдэгдсэн бол 85 хувь мэдээлээгүй гэж хариулжээ. Хамгийн эмгэнэлтэй нь судалгаанд хамрагдсан ахмад настнуудын 4 ахмад настны нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна.

Цагдаад мэдэгдээгүй шалтгаанаа хаана хандахаа мэдэхгүй, үр хүүхдийнхээ нэр төрийг бодсон, дарамт шахалтаас айсан, хандаад нэмэргүй байсан, өвчтэй, хэвтэрт гарах боломжгүй гэж тайлбарлажээ.

Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмадуудын амь насанд аюул учирсан, эсхүл хүнд, хөнгөн гэмтэл учирсан тохиолдолд л цагдаагийн байгууллагад ханддаг бол бусад тохиолдолд буюу сэтгэл санааны болон үл хайхрах, эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрүүдэд хууль хяналтын байгууллагад хандах нь тун ховор гэнэ.

Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг маргааш 06:00 цагт нээнэ
Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг маргааш 06:00 цагт нээнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.