Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 4-8-ны хооронд цаг агаар ямар байх вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 04-нөөс 2024 оны 10 сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар, 07-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус дулаан, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 7-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.

О.Амгаланбаатар: Л.Гантөмөр маань мах комбинатын “улаан ямаа“ шиг л яваад байна
О.Амгаланбаатар: Л.Гантөмөр маань мах комбинатын “улаан ямаа“ шиг л яваад байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.