О.Амгаланбаатар: Л.Гантөмөр маань мах комбинатын “улаан ямаа“ шиг л яваад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Ер нь Л.Гантөмөр маань мах комбинатын улаан ямаа шиг л яваад байх шиг байна, зайлуул. Би Эдийн засаг, хөгжлийн сайд гээд өр тавих асуудлыг манлайлаад маш их өр тавьсны дараа Л.Гантөмөр улаан ямаа болоод, АН-ынхан өр тавьсан гэдэг асуудалд орох вий. Гурван нам хамтарсаны цаад учир нь хязгааргүй өр тавих юм шиг байна" гэв.

Харин Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барина, зээл авна гээд шийдчихсэн юм билээ. Одоо үүнийг хийхгүй гээд яах юм. Хятадын Засгийн газраас авахгүй гэх юм уу. Нэг тэрбум ам.доллароор газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд Энэтхэгийн Засгийн газартай тохирчихсон. Тэрийгээ одоо авахгүй гэх юм уу.

Тохироод, шийдвэр гарчихсан зээлүүдийг л өнөөдөр ярьж байгаа. Шинээр авах зээл бол гарна. Бид үндэсний хиймэл дагуултай болно. Ингэхийн тулд зээл авна. Үүнийг УИХ-аар ярилцана.

Түүнээс биш 14 мега төслийг хэрэгжүүлэх гээд зээл авах гэж байна гэдэг цуурхал шүү. Шинэ зээлийг нууцаар авдаггүй юм. Зээлийг УИХ-аар баталдаг. Хэлэлцэх үед нь гишүүд та бүхэн зээл авахгүй гэдгээ хэлээрэй. Харин өмнө нь авахаар тохирсон зээлийг одоо бид хамтарсан учраас болилоо гэхгүй" гэлээ.

АРАВДУГААР САРЫН 11: Та саналаа хэрхэн өгөх вэ
АРАВДУГААР САРЫН 11: Та саналаа хэрхэн өгөх вэ
 
Маргааш Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх замын хойд эгнээг хааж, шинэчилнэ
Маргааш Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх замын хойд эгнээг хааж, шинэчилнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!