УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ааар хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр биржээр нүүрс худалдаалахтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуув. Тэрбээр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК яагаад биржээр нүүрсээ зарахгүй байгаа юм бэ, намайг сайдаас нь явуулж байж сэтгэл нь амрах хэсэг хүмүүс байсан" гэв.
Харин "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт "Шинээр борлуулж буй бүх нүүрс биржээр зарагдаж байгаа. Биржийн хууль бүрэн хэрэгжиж байгаа" гэх хариултыг өгсөн бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Та худлаа л яриад байна даа. Нийт нүүрснийхээ 17 хувийг л биржээр зарсан байна. Тоо баримтаа нягтлаач" гэж бухимдсан юм.