Энэ удаагийн "Miss Universe Korea" тэмцээнд 81 настай Чой Сун Хва хамгийн өндөр настай оролцогчоор финалд шалгарч, “Best dressed”-ээр шалгарчээ. Тэрбээр өмнө нь Сөүлийн өмнөд хэсэгт орших Ганнам-гу хотод болсон арга хэмжээнд титэм хүртэж чадаагүй юм.
Мөн удахгүй Мексикт болох 73 дахь удаагийн "Дэлхийн мисс" тэмцээнд Солонгосыг төлөөлөн оролцох загварын сургуулийн сурагч 22 настай Хан Ариэл дээд шагналыг хүртлээ. Тэрбээр мөн арга хэмжээний үеэр “Miss Universe The Korea Herald Prize” шагналыг хүртсэн байна.
Энэ удаагийн тэмцээнд насны хязгаарыг арилгаж, 19 ба түүнээс дээш насны солонгос эмэгтэй тэмцээнд оролцох боломж бүрдсэн. Есдүгээр сарын 22-нд болсон урьдчилсан шатнаас шалгарсны дараа Чой, Хан зэрэг нийт 32 эмэгтэй энэ удаагийн тэмцээнд оролцов. Тэмцээнийг The Korea Herald болон орон нутгийн Yedang Media телевиз хамтран дэмжсэн байна.
С.Гүндэгмаа
Эх сурвалж: THE KOREA HERALD