Н.Учрал: Харилцаа холбооны дэд бүтэц ашиггүй учраас тендер зарлаад ч хувийн хэвшлийн компаниуд оролцохгүй

Огноо
Унших
2 минут 45 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг /2024.10.02/танилцууллаа. Энэ үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн эхлэл болгож Үндэсний хиймэл дагуулын төсөл албан ёсоор гараанаас гарч байгааг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдлээ. Тэрбээр,

-Монгол Францын Засгийн газар хоорондын яриа хэлцэл өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн. Үр дүнд нь тодорхой шийдэлд хүрч Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргийнхээ хүрээнд төслийн санхүүжилт 15 хувийг төсвийн тодотголд суулгасан.

Өнөөдөр Үндэсний хиймэл дагуулын төслийг Үндэсний аюулгүй зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн.

Үндэсний хиймэл дагуулын төсөл бол 2011 оноос хойш олон судалгаа хийгдэж, улс орнуудын саналуудыг боловсруулсан гэдгийг хэлэх ёстой. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, 3.4 сая хүн амтай улсын хувьд харилцаа холбоо маш чухал. Үүний 23.3 хувь буюу хүн амьдрах боломжтой суманд зарим багуудад шилэн кабелийн интернетийг оруулсан байдаг.

Цаашид бид улс орныхоо хаана ч интернэтэд холбогдох, харилцаа холбооны дэд бүтэцтэй болохын тулд бааз станц байгуулж, шилэн кабелаар интернет оруулахаар болбол нийт 29 их наяд төгрөг хэрэгцээтэй байгаа юм.

Үүний тусламжтайгаар алслагдсан сум, багт амьдарч буй иргэд тоон хуваагдлаас ангижрах, боловсролын үйлчилгээг тэгш хүртэх, эрүүл мэндийн тэгш үйлчилгээнд хамрагдах, олон сувгийн дамжуулах үйлчилгээгээр телевиз радио үзэх бүх боломжоор хангагдахын тулд дээрх санхүүжилт хэрэгтэй.

Малчдын зүгээс өнгөрсөн хугацаанд бааз станц байгуулж өгөх, утас харилцаа холбоог өргөжүүлэх хүсэлт өгдөг.

Цаашид хүн ам бага, зах зээл багатай газарт хувийн хэвшил, оператор компаниудад харилцаа холбооны дэд бүтэц оруулах ашиггүй. Тендер зарлаад ч орохоо байсан. Жишээ нь, 150 багт шилэн кабель тавих тендер зарлахад компаниуд орохгүй байна. Тэгэхээр харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтэц эрэлхийлэх зайлшгүй шаардлагатай.

Энэ утгаараа Үндэсний хиймэл дагуулыг 36 километрт хөөргөж чадвал улс орныхоо хаана ч интернетэд холбогдох боломжтой. Бид сансрын станцыг ашиглаж буй тохиолдол бидэнд байдаг. Жишээ нь, ДДИШ, Монсат компани байна. гэлээ.

Б.Болд-Эрдэнэ: “20 минутын хот”-ын төлөвлөлтийг ногоон орон сууцаар шийдэж байна
Б.Болд-Эрдэнэ: “20 минутын хот”-ын төлөвлөлтийг ногоон орон сууцаар шийдэж байна
 
НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Ихбаярыг улираан томилжээ
НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Ихбаярыг улираан томилжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!