УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийн бодит орлогыг хамгаалахад онцгой анхаарна гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 17 секунд

Сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд байгуулагдсан шинэ парламент 2024 оны намрын ээлжит чуулганы нээлтээ өнөөдөр хийлээ. Энэ удаагийн парламент эв эеийг эрхэмлэж, эдийн засгийн тогтвортой байдалд онцгойлон анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын бизнес эрхлэгчдийг бодлого баримтлах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарна гэдгийг УИХ-ын хурлын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг илтгэж байв.

Тэрбээр чуулганы индэр дээрээс олон нийтэд хандаж, бизнесийн салбарт төрийн оролцоог хумина. Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өсөлттэй байгаа боломжийг түшиглэн иргэдийнхээ орлогыг хамгаалах асуудлыг онцгойлон анхаарна гэдгээ ч хэлчихлээ. Энэ бүхнээс үзэхэд УИХ-ын энэ намрын чуулган улс орны амьдралд шинэ зүйл дуулгасан шийдвэрүүдийг зоригтойгоор гаргах бололтой. Таван намын төлөөллөөс бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент нь элдэв попролтоос ангид байж, асуудалд судалгааай хандахаа илэрхийлээд байгаа. “Хүн төвтэй”, цаг үедээ нийцсэн, ойлгомжтой, иж бүрэн зохицуулалттай хууль зүйн тогтолцоог бий болгоно гэдгээ ч зарлачихсан. Үүнийгээ батлах мэт шинэ УИХ-ын дарга нээлтийн үеэр “...Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудын нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, чанар, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшилтэд хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон. Хууль бол иргэдийн амьдралд шахалт, дарамт биш харин амьдрал нь өөдөө дээшлэхэд дэмжин туслахад чиглэж байх учиртай. Тиймээс Улсын Их Хурлын даргын хувьд эргэх холбоотой парламентыг төлөвшүүлэх, хүн төвтэй хууль тогтоох ажиллагааг хөгжүүлж хуулийг чанаржуулахад тууштай анхаарч ажиллана.” хэмээлээ.

Бүх сумын ЭМТ-ийг эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон автомашинаар хангана
Бүх сумын ЭМТ-ийг эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон автомашинаар хангана
 
НӨАТ-ын сугалаатай холбоотой цахим залилангаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв
НӨАТ-ын сугалаатай холбоотой цахим залилангаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!