Энэтхэг Монголоос нүүрс импортолж магадгүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 7 секунд

Энэтхэгийн Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг багтаасан төлөөлөгчид ирэх сард манай улсад айлчилна. Далайд гарцгүй улсаас коксжих нүүрс импортлох асуудлыг хэлэлцэхээр ийнхүү тус улсын өндөр албан тушаалтнууд Монголыг зорихоор болж байгааг The Economic Times сонины цахим сайтад мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, энэхүү алхам нь түүхий эдийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийг нэмэгдүүлэх болгох зорилготой. Одоогийн байдлаар Энэтхэг улс коксжих нүүрснийхээ хувьд Австралиас ихээхэн хамааралтай байгаа ч Монголоос импортлох нь өртөг зардал, хүртээмжийг нэмэгдүүлэх аж. Газарзүйн байршлын хувьд Энэтхэгтэй ойр орших Монгол Улсаас импортлох нь дотоодын ган үйлдвэрлэгчдэд өртөг зардал, түүхий эдийн хүртээмжийг сайжруулах нь. Засгийн газраас коксжих нүүрсийг Орос, Монголоос авахын тулд хэд хэдэн арга хэмжээ авч байгаа юм.

Д.Амарбаясгалан: Батлагдсан хууль тогтоомж хүн бүрд тэгш үйлчилдэг, хэн нэгэнд давуу байдал бий болгодоггүй байх ёстой
Д.Амарбаясгалан: Батлагдсан хууль тогтоомж хүн бүрд тэгш үйлчилдэг, хэн нэгэнд давуу байдал бий болгодоггүй байх ёстой
 
“Бадрах Энержи“ компанийн дэд захирлаар Ё.Отгонбаяр томилогджээ
“Бадрах Энержи“ компанийн дэд захирлаар Ё.Отгонбаяр томилогджээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!