Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 7 хэм дулаан. Нойтон цас орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 37 секунд

09-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө хүйтэрч +6...+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө хүйтэрч +6...+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө хүйтэрч +4...+6 градус дулаан байна.

Улаанбаатарт 7 хэм дулаан. Бороо, нойтон цас орно
Улаанбаатарт 7 хэм дулаан. Бороо, нойтон цас орно
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.