“Тэнгэрийн хүү“ түүхэн туульсын жүжиг 10 сарын 4-нд нээлтээ хийнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 21 секунд

2011 онд УДЭТ-ын тайзнаа анх амилсан “Тэнгэрийн хүү” жүжиг шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн, шинэтгэсэн найруулгаар 10 дугаар сард эргэн ирэх гэж байна.

Монголын язгуурын төрт улс болох “Хүннү” улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжиг тоглогдож эхэлснээсээ хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан энэхүү жүжиг тухайн ондоо Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдэг жүжгийн зохиолч, шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй жүжигчин тэргүүтэй зургаан номинацад шалгарч, гран при шагнал, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” ёслолын ажиллагааны шилдэг бүтээлийн цомыг хүртсэн юм.

“Тэнгэрийн хүү” жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн дотор Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийгдсэн билээ. Үүнээс улбаалан Хүннүгийн түүхийн талаарх үзэгч олон нийтийн мэдлэг, ойлголт сайжран, шинэ үеийн үзэгчдэд энэ цаг үеийн тухай түүхэн бүтээлийг үзэн сонордох хэрэгцээ нэмэгдсээр буй нь жүжгийг сэргээн тавих гол шалтгаан болж байна. Жүжгийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Эх орон, газар шорооны тухай бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгээрээ дуугарах цаг нь болсон байна” хэмээн эл жүжгийг дахин хүргэх болсон шалтгаанаа тайлбарласан юм.

Жүжгийн гол дүр Модун Шаньюйд жүжигчин Б.Шинэбаяр сонгогдсон бол Түмэн Шаньюйгийн дүрд жүжигчин М.Түвшинхүү, Могол хатны дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь зэрэг УДЭТ-ийн гурван үеийн уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжигт оролцож байна.

Жүжигтэй холбоотой бусад нарийвчилсан мэдээлэл,

  • Зохион байгуулагч: Улсын драмын эрдмийн театр
  • Зохиолч : МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэх
  • Найруулагч : Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар
  • Ерөнхий продюсер : УГЗ Д.Цэрэнсамбуу
  • Ерөнхий зураач : УГЗ Т.Ганхуяг
  • Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч : СТА Г.Ган-Очир
  • Тоглолтын төрөл: Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа: 180 минут
  • Насны ангилал: 15+

Жүжгийн дүрүүдэд,

  • Модун Шаньюй – СТА Б.Шинэбаяр
  • Түмэн Шаньюй – СТА М.Түвшинхүү
  • Могол хатан – МУГЖ Ж.Оюундарь
  • Шунхуй хатан – СТА Г.Отгонцэцэг
  • Лүүсүү Ван – СТА О.Гэрэлсүх
  • Их зайран – СТА Ж.Пүрэвдорж
  • Арваадай хун тайж – СТА Т.Сэргэлэн
  • Шагэ гүнж – СТА Т.Хулан
  • Шива хатан – залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ
  • Аргун баатар – залуу жүжигчин И.Дашнамжил
  • Бүни гүнж – залуу жүжигчин Ц.Цэлмэг
  • Олны хэсэгт – залуу уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургуулийн оюутнууд

Тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/2264/

ЭСЭРГҮҮ ҮГ: Үе хоорондын ялгаанд бус асуудал хүмүүжилдээ байгаа юм биш үү
ЭСЭРГҮҮ ҮГ: Үе хоорондын ялгаанд бус асуудал хүмүүжилдээ байгаа юм биш үү
 
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!