Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭСЭРГҮҮ ҮГ: Үе хоорондын ялгаанд бус асуудал хүмүүжилдээ байгаа юм биш үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 54 секунд

"Чихэнд нь хэлээд сонсохгүй бол маханд нь хэлээд өгье" гэх үг сонсож өссөн насныхан өнөөдөр өөрийнхөө эрхийг чухалчилдаг Z үеийнхэнтэй зэрэгцэн амьдарч байна. Өдгөө үе хоорондын ялгааг бүүмерүүд буюу 1944-1964 оныхон, "X" үеийнхэн, 1965-1979 оны хооронд төрсөн, "Y" үеийнхэн 1980 -1994 оны хооронд төрсөн одоо 25-39 насныханыг "Y" үеийнхэн буюу Миллениалууд, "Z" үеийнхэн хамгийн шинэ үеийнхэн буюу 1995-2015 оны хооронд төрсөн гэж ангилдаг. Тиймдээ ч Z үеийнхэн их дээд сургуулиа төгсөн ажлын талбарт гарч эхэлснээр "Y" үеийнхэнтэй зөрчилдөж “Үг, ачаалал даадаггүй” бүтэн үе хөдөлмөрийн зах руу орж ирж байна гэж хатуухан шүүмжилж буй ажил олгогч нар ч байна .

Newsweek.com сайт есдүгээр сарын 23-нд хөдөлмөрийн зах зээлийн талаар саяхан танилцуулсан шинэ тайланд дурдсанаар компаниуд Z үеийн ажилчдыг ажилд авснаас хойш хэдхэн сарын дараа халж байгаа талаар нийтэлжээ.

Судалгаанаас харахад, зургаан бизнес эрхлэгч тутмын нэг нь Z үеийг харилцааны ур чадвар, зан төлөв болон мэргэжлийн ур чадвараас нь болж ажилд авахдаа эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бол 10 ажил олгогч тутмын зургаа нь 2024 онд ажилд орсон төгсөгчдийг ажлаас нь халсан байна. Долоон хүн тутмын нэг нь ирэх жил ч гэсэн шинэ төгсөгчдийг ажилд авахаас татгалзаж магадгүй гэжээ.

Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг "Дараагийн бүх үе өмнөх үеийнхээ мөрөн дээр тулж өнөдөөртөө хүрдэг" гэдгийг онцолж байсан удаатай.

Z үеийн цаана эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх арга, багш нарын заах арга барил яригдана

Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн тэргүүн Г.Тэгшбүрэн :

-Z үе боловсролын шатны бүх байгууллагыг төгсөнө. Хамгийн гол нь тэдэнд төлөвшил олгох ёстой. Зөв төлөвшил гэдэг нь юмыг эерэг өнцгөөс хардаг, үг даах чадвартай, хэлсэн үгийг нь ухаарч бодоод өөртөө шингээж оюун дүгнэлт хийхийг хэлнэ. "Итгэл даах, хандлага зөв хүүхдийг ажилд авна" гэсэн зар хүртэл олон бий.

Үүний цаана боловсролын тогтолцоо буюу эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх арга, багш нарын заах арга барил яригдана. Номыг нь заадаггүй юм гэхэд номхныг нь сурга гэдэгтэй адилхан төлөвшил их чухал.

Тиймээс сургуулиуд ойлгох, мэдэх чадварыг суулгаад өгөөч. Багш нар юм асуугаад зөв хариулвал онц тавьдаг арга хоцрогдсон. Ямар нэгэн байдлаар зөв дадлага, практикийн хөтөлбөртэй байх ёстой. Хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч нарт Z үе гологдоод байгаа. Уйдамхай. Гурван сар болоод л уйддаг. Нэг талаасаа боловсролын тогтолцоог сайжруулах ёстой бол нөгөө талаасаа ажил олгогчид Z үе хүрээд ирвэл өөд нь татаад авахыг л бодно. Тиймээс байгууллагууд шинэ ажилтанд зориулсан хөтөлбөр гаргах ёстой болж байна" гэв.

Тиймээс үе хоорондоо ялгарч нэгэн рүүгээ чулуу шидэлцэж байхаар хүмүүжил, боловсролоороо хоорондоо ялгарах цаг болжээ.

ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийг иж бүрэн засварлаж,  ашиглалтад оруулжээ
ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийг иж бүрэн засварлаж, ашиглалтад оруулжээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.