Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энхтайваны гүүрний баруун талд байрлах “Нархан” хотхоны ус зайлуулах шугамыг маргааш угсарч дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун талд байрлах “Нархан” хотхоны хажуугийн авто зам дээр борооны ус зайлуулах шугамыг энэ сарын 23-ны даваа гарагт угсарч эхэлсэн. Нийт 350 метр борооны ус зайлуулах шугам угсрах уг ажил есдүгээр сарын 27-нд хучилт хийснээр дуусаж, үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ. Мөн 24 ширхэг ус хүлээж авах худаг барихаар төлөвлөжээ.

Ус зайлуулах шугам угсарч буй “Нархан” хотхон орчимд борооны ус ихээр тогтож, иргэд болон автомашины хөдөлгөөнд саад учруулдаг бэрх нөхцөлтэй байсан. Тэгвэл энэ жил төвийн зургаан дүүрэгт нийт 15 ус зайлуулах байгууламжийг шинээр угсарч байгаагийн сүүлийн буюу 15 дахь байршил “Нархан” хотхон боллоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах 15 шугам хоолойг бүрэн шинэчилж байна. Түүнчлэн Энхтайваны гүүрний дор, Нарны гүүрний урд, Вокзал орчимд борооны ус зайлуулах шугамыг нэмэлтээр угсрах юм байна.

Улаанбаатарт 20 хэм дулаан байна
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.