Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1783 өрхийн малыг даатгалд хамруулжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 57 секунд

Мал сүргийг даатгалд хамруулж, малчин өрхийг байгалийн болон гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалын компаниудтай хамтран Архангай аймгийн хэмжээнд энэ онд 1783 өрхийн малыг 232.1 сая төгрөгөөр даатгуулжээ.
Өнгөрсөн оны малын эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрт 1252 өрхөд 186.9 сая төгрөгийн нөхөн олговор олгосон байна.
Архангай аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн гол тулгуур нь хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбар юм. 2016 оны мал тооллогын дүнгээр 5 сая 9.6 мянган толгой мал тоолуулж байсан бол 2019 онд 6 сая 167.0 мянган толгой мал тоолуулж, нийт мал болон үхэр, адуу, хонин сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлээд байгаа юм.

Дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн автозамын түгжрэл
Дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн автозамын түгжрэл
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.