Энэ сарын 20-нд тоглогдох “Big Show” тоглолтын талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл өглөө. Мэдээллээр "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгыг 16.00 цагаас нээнэ. Тоглолт 23.30 цаг хүртэл үргэлжилнэ. Тоглолтод хамтлагууд холилдож дуулахгүй. Тодруулбал, 5 хамтлагийн 5 тусдаа тоглолт гэсэн үг. Хамгийн түрүүнд Флаш хамтлагийн "Хайрлах хүсэл" тоглолтоор эхэлнэ. Нэг хамтлаг 10-15 дуу дуулна. Флашийн дараа Мөнхийн рэпийн "Чи хайрыг мэдэх үү, Цаснаар, Мөнхийн ус гэх мэт хит дуунууд явж, түүний дараа No name хамтлагийн "Үдшээр" тоглолт явна. Араас нь 4 зүг хамтлагийн "Тайлагнал", эцэст нь Татарын "Хайрыг хүндэл" тоглолт явах болно" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!