Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII дугаар хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна.
Энэ үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар "УОК-оос 2.9 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлсэн. Үүнээс 63 иргэнд найман сарын түрээсийн төлбөрийг шилжүүлэхэд 1.5 тэрбум төгрөгийг зарцуулсан. Оршин суугчдын зүгээс барилгыг буулгаж, дахин бариулах санал гаргасан.
Үүний дагуу зураг, төсвийг хийлгэхэд УОК-ын дүгнэлтэд байсан төсөвтэй ойролцоо буюу 2.4 тэрбум төгрөг гэж гарсан. Тендер зарлан буулгах компанийг сонгон шалгаруулж, энэ онд багтааж уг байрыг буулгана.
Барилгын буцаж босох өртөг 1м.кв нь 2.5 сая төгрөг. Үүнийг 2025 оны төсөвт НЗД-ын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр яригдаж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!