Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүкетэй уулзлаа.
Манай улс тус байгууллагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 оноос хамтран ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлийн улмаас нийгмээс тусгаарлагдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан олон хүн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хэрэгжүүлсэн төслийн үр дүнд орлогоо нэмэгдүүлсэн төдийгүй, нийгэмд ч эерэг хандлагууд бий болжээ.
Төслийн хоёрдугаар үе шатыг 2020-2024 онд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, ажиллаж амьдрах орчныг сайжруулах чиглэлд ч үр дүнгээ өгөөд байгаа аж.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн орчныг сайжруулж, шинэчлэл хийхээр төлөвлөсөн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль”-ийг батлуулахаар ажиллаж байна.
ЖАЙКА байгууллагын төлөөлөл Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллын шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Их өгөгдөлд суурилсан цахим шилжилтийг хийхийг зорьж байгаа бөгөөд энэ чиглэлээр ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллах санал тавилаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!