Монгол Улсын сагсан бөмбөгийн дээд лигийн багуудын нэг "BCH Гарьд" баг нэрээ сольж, "BCH Knights" болгосон байна. Үүнтэй холбогдуулан Тайлбарлагч Б.Ялалт байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,
"Сагсан бөмбөгийн тайлбарлагчаар 14 жил, спортын сэтгүүлчээр 17 жил, лигийн комиссараар 2 удаа, мөн жилийн хугацаанд багийн ерөнхий менежерээр ажиллаж байсан хүний хувьд ГАРЬД баг нэрээ өөрчилж байгааг сонсоод гунигтай санагдав.
Хүндэтгэлтэй хандсаар ирсэн, мартаж болохгүй олон жилүүд, олон уналт босолт, аваргын цомууд, лигийн үйл явдлууд Гарьд гэдэг нэртэй холбогдоно. Яг л Харцага гэдэг баг алга болоод эргэн гарч ирсэн ч түүх нь тэднээр овоглохгүй байгаа шиг харам санагдана.
Менежментийн багийн гаргаж буй шийдвэрийг бизнес талаас нь ойлгож байгаа ч, Гарьд гэдэг нэр хөндлөнгийн надад хүртэл хайран санагдах юм. Гэсэн хэдий ч үргэлж амжилт хүснэ" гэжээ.