Комедиан Хану буюу Ч.Хантүмэн твиттерт Монголбанканд хандаж ам.доллараас өндөр шимтэл авахыг зогсоох ёстойг шүүмжлэв. Тэрбээр “Цар тахлаас хойш 5 жил өнгөрсөн байхад Монголбанкнаас ам.долларын шилжүүлгийг хориглож, шимтгэл авч байна. Хэрэв 1000 ам.доллартай бол 5 хувийн шимтгэл авна. Ах дүү, гэр бүлдээ 50 ам.доллар шилжүүлэхийн тулд Монголбанк шимтгэл авч байна” гэсэн юм.
Твиттерт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанк шимтгэл авдаггүй
Энэ асуудалд Төвбанк болон банк санхүүгийн салбарын төлөөлөл дараах тайлбарыг өглөө.
МОНГОЛБАНК ШИМТГЭЛ АВАХГҮЙ, ХЯЗГААРЛАЛТ ТОГТООГООГҮЙ
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Монголбанк шимтгэл авахгүй, арилжааны банкууд мэднэ. Монголбанкнаас арилжааны банкуудад шимтгэл тогтоогоогүй гэсэн үг.
Ам.долларыг банк хооронд шилжүүлж, төгрөгөөр ч шилжүүлж болно. Нөгөөтээгүүр, Орос Украины мөргөлдөөн үүсэх үед долларжилтын хязгаарлалт тогтоож байсан ч өнөөдөр хатуу хориг, хязгаар байхгүй.
Тухайн үед ч төвбанкнаас долларжилтыг хязгаарлах тухай арилжааны банкуудад үүрэг чиглэл өгөөгүй. Банкууд өөрсдийн валютын нөөц боломжийг харгалзан үзэж тодорхой хязгаарлалт тогтоож байсан үе бий. Мэдээж хувь хүн валютын шимтгэлтэй холбоотой сошиалд анхааруулж болно. Энэ нь үнэхээр хүмүүсийн эрх ашгийг хохироож алдагдал үүсгэсэн ноцтой тохиолдол гарвал төвбанк анхаарал хандуулна. Одоогоор энэ асуудалд иргэдээс өргөдөл, гомдол Монголбанканд ирээгүй.
АРИЛЖААНЫ БАНКУУД ВАЛЮТЫН БЭЛЭН БУС ГҮЙЛГЭЭНД ШИМТГЭЛ АВАХГҮЙ
Банк санхүүгийн академийн Эдийн засагч Ч.Сосорбарам: Худал мэдээлэл. Гадаад валютаас Монголбанк шимтгэл авдаггүй. Мөн адил арилжааны банкуудад ханшийн зөрүү байгаа болохоос биш шимтгэл авахгүй. Тодруулбал, 0.5 хувийн шимтгэл авдаг тухайд бэлэн бусаар орж ирж буй мөнгөнд арилжааны банкууд хураамж авахгүй гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!