“Х.Нямбаатар чи цагдаад ирж, тайлбараа өг. Чадахгүй бол ялаа ав“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

ЕТГ-ын дарга асан З.Энхболд ХУД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст хандаж, гомдол гаргалаа. Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар өөрийг нь "Шөнийн цагаар алх барьж, бродюр хагалсан. Монголд орж ирэх 100 их наяд төгрөгийн орлогыг саатуулсан" гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн байдаг.

Улмаар З.Энхболд цагдаад хандана гэдгээ мэдэгдэж байсан юм. Энэ дагуу өнөөдөр цагдаад хандлаа. Тэрбээр хэлэхдээ "Би гадаадын туршуул биш ээ. Х.Нямбаатар чи цагдаад ирж, тайлбараа өгөөрэй. 100 их наяд төгрөг Хятадын хоол болох гэж байсныг би зогсоосон. Би Монголын ард түмэнд "Эрдэнэс Тавантолгой"-г үлдээсэн хүн" гэлээ.

Мөн үргэлжлүүлэн "Х.Нямбаатар аа, бродюр хагалсан эзнээ олоорой. Би биш шүү. Х.Нямбаатарт хариуцлага тооцно гэдэгт би бүрэн итгэлтэй байна" гэсэн юм.

З.Энхболд Хотын дарга Х.Нямбаатарыг “Нэр хүндэд халдсан“ гэж үзэн, цагдаад гомдол гаргалаа
З.Энхболд Хотын дарга Х.Нямбаатарыг “Нэр хүндэд халдсан“ гэж үзэн, цагдаад гомдол гаргалаа
 
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хууль батлагдсанаар ямар нэг тайлбар, хөөн хэлэлцэх хугацаа сонсохгүйгээр хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэнэ
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хууль батлагдсанаар ямар нэг тайлбар, хөөн хэлэлцэх хугацаа сонсохгүйгээр хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэнэ
Сэтгэгдэл (77)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!