Боловсролын сайд руу өндөг шидсэн А.Отгонбаатарыг ЦЕГ-аас шалгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидэж танхайрсан. Тэгвэл уг үйлдлийг ЦЕГ-аас шалгана гэв. Тодруулбал, одоогийн байдлаар П.Наранбаяр сайд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй ч гэсэн А.Отгонбаатарын уг үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан учраас шалгалтын ажиллагаа явуулах аж.

А.Отгонбаатарын хувьд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх бололтой.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.Үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

5.3 дугаар зүйл.Хүний биед халдах

1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно

Зээлжих зэрэглэлийг оноожуулж  “ХАР ЖАГСААЛТ“ гэх ойлголт байхгүй болно
Зээлжих зэрэглэлийг оноожуулж “ХАР ЖАГСААЛТ“ гэх ойлголт байхгүй болно
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгэгдэл (30)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!