Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хамтдаа хамгаалъя” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Стратеги Академиас Цагдаагийн Ерөнхий Газраас хэрэгжүүлж буй “Сүүдэр бүү тусга”, Лантуун Дохио ТББ-ын “Хүн бай” аянуудыг дэмжиж ажиллахын хүрээнд 2020 оны 10 сарын 01-31-ний өдрүүдэд “Хамтдаа хамгаалъя” аяныг Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор санаачлан эхлүүлжээ.

Тус аяны хүрээнд “Хамтдаа хамгаалъя” хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Хэлэлцүүлэг нь “Хүүхдийн эрхийг хамгаалахад нийгэмд тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал” болон “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох арга зам, шийдэл” сэдвүүдээр явагдах юм.

Хэзээ: 2020 оны 10-р сарын 05-ны өдрийн 14 цагаас.

Хаана: Монголын Хүүхдийн Ордон, Их танхим.

Хэлэлцүүлгийн хөтөлбөр:

13:40 - 14:00 Бүртгэл

14:00 – 14:10 Монголын Хүүхдийн Ордны сурагчдын мэндчилгээ

14:10 – 14:15 Арга хэмжээний нээлт

Х. Сайхансанаа – Стратеги Академи, захирал

14:15 – 14:55 Хэлэлцүүлэг 1: “Хүүхдийн эрхийг хамгаалахад нийгэмд тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал”

Чиглүүлэгч: Д.Мөнхдалай, Шадар сайдын зөвлөх

Панелист:

Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн;

Б.Халиун, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга;

Н.Болдмаа, ЖҮХ-ны Жендэрийн Консорциумын гишүүн багш;

Ч.Ганжавхлан, Лантуун дохио ТББ-ын тэргүүн;

14:55 – 15:05 Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Лантуун Дохио ТББ - Шторк, видео мэдээлэл,

15:05 – 15:45 Хэлэлцүүлэг 2: “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох арга зам, шийдэл”

Чиглүүлэгч: Н.Онон, UBS телевизийн хөтлөгч

Панелист:

Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн;

А.Ариунзаяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

Б.Батзориг, Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа

15:45 Хаалт гэсэн хуваарьтай байна.

Б.Энхзаяа: Хүний бүтээлч байдалд ямар нэг хязгаар заалт байхгүй
Б.Энхзаяа: Хүний бүтээлч байдалд ямар нэг хязгаар заалт байхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
МАРГААШ: Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.