Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3.9 жилийн хорих ял сонссон Б.Ганхуяг УДШ-д гомдол гаргахгүй бол 2 жилийн дараа СУЛЛАГДАНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

Нүүрсний гэх хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс 5.9 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр болж шүүхээс түүний биеэр эдлэх ялыг 3.9 жил болгон 2 жилээр бууруулах, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хассан байсныг 5 жил болгон тус тус бууруулсан шийдвэр гарсан нь олны анхаарлыг татаж буй.

Сануулахад, Б.Ганхуягийг өмнө нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авч, олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан хэмээн үзэж шийдвэрлэсэн байдаг юм.

Гэтэл өчигдөр болсон Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан дүгнэлтэд дурдагдсан Б.Ганхуягт холбогдох хэргүүдээс "үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг "хэрэгсэхгүй" болгож шийдвэрлэснээр түүний биеэр эдлэх ялын үлдсэн хугацаа 2 жил болж буурахаар байна.

Тодруулж хэлбэл, Б.Ганхуяг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд өнөөдрийн байдлаар 1 жил 9 сар хоригдоод буй. Анхан шатны шүүхээс оноосон 5.9 жилийн хорих ялыг 3.9 жил болгон өөрчилж шийдвэрлэснээр дээрх нөхцөл байдал үүсэх магадлалтай болоод буй.

Тэгвэл Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт оногдуулсан ялын хэмжээг бууруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр олон нийтийн дунд багагүй шүүмжлэлийг дагуулж эхлээд байгаа аж.

Товчхондоо тэрбээр давж заалдах шатны шүүхийн шийвэрийг эсэргүүцэж УДШ-д гомдол гаргахгүй бол хоёр жилийн дараа суллагдана гэсэн үг юм.

Б.Ганхуягийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж зүйл ангийг ХЭРЭГСЭХГҮЙ болгов
Б.Ганхуягийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж зүйл ангийг ХЭРЭГСЭХГҮЙ болгов
 
НӨАТ-ын сугалаатай холбоотой цахим залилангаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв
НӨАТ-ын сугалаатай холбоотой цахим залилангаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.