Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Нийт 2393 тойрогт, 8031 мандатад нэр дэвшүүлнэ. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байх юм.
Тэгвэл санал авах өдөр сонгогчид хэрхэн саналаа өгөх талаарх мэдээллийг хүргэж байна.
1. Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны 9 дүгээр сарын 16-ын өдрөөс өмнө хэвлэж, сонгуулийн хэсгийн хороодод цаасан хэлбэрийн нэрийн жагсаалтыг хүргүүлнэ.
2. Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ 2024.09.27-оос өмнө шалгаж, бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгэгдсэн бол гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад бичгээр гаргана.
3. Сонгогч та санал авах өдөр өөрийн оршин сууж буй хаягт хамаарах тойргийн мандатын тоогоор саналын хуудаст бичигдсэн нэр дэвшигчдээс сонгож, нэрийн өмнөх зуйван дугуйг дүүргэж будна.
4. Саналын хуудас нь Аймаг (нийслэл)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сум (дүүрэг)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж тэмдэглэх хэсэгтэй байна.
Иргэн та сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрийн нэр бүртгэлтэй байгаа эсэхийг болон хаана очиж санал өгөхөө эндээс харах боломжтой.
Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг улс орон даяар өглөөний 07:00 цагаас үдшийн 20:00 цаг хүртэл зохион байгуулна.