Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ЗХУТ-өөс олгож эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан.

Тээврийн хэрэгслийн бүртгэл нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан бүртгэлийн системд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс гадна техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон 55 мянган тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байна. Хэрэв дээрх тээврийн хэрэгслүүд үзлэг оношилгоонд орж тэнцсэн тохиолдолд авто машиныг хөдөлгөөнд оролцуулна.

Өнгөрсөн жилүүдэд жилд 50-60 мянган тээврийн хэрэгсэл импортоор ирж улсын бүртгэлийн дугаар авдаг байсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 89 мянган тээврийн хэрэгсэл улсын бүртгэлийн дугаар аваад байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

ЗХУТ-ийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар 730 мянга давчихсан байгаа. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгээс автобус, чиргүүл, зүтгүүр, мотоцикл, цистерн, механизмыг шалгуур үзүүлэлтэд оролцуулахгүй байх саналыг журамд тусгуулахаар боловсруулж байгаа ” гэв.

Ажилгүйдэл буурч, ажиллах хүчин нэмэгдэж байна
Ажилгүйдэл буурч, ажиллах хүчин нэмэгдэж байна
 
Дэглүүлсэн гэх цэргийн асуудлаар ХЭҮК шалгалт хийж эхэлжээ
Дэглүүлсэн гэх цэргийн асуудлаар ХЭҮК шалгалт хийж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!