УБЗАА-ны тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн:
-Энэ онд нийслэлийн хэмжээнд 27.800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус ажил 95 хувьтай үргэлжилж байна. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар төвийн 6 магистрал зам талбайд явган хүний чулуун зам хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Тодруулбал, Бага тойруу, Их тойруу, Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны явган хүний замыг байгалийн чулуун болгоно.
Худалдан авах ажиллагаа зарлагдсан. Нэг багц дээр гэрээ байгуулагдсан. Бусад 4 багц нь худалдан авах ажиллагааны үнэлгээний шатанд яваа. Мэдээж дотоодын үйлдвэрлэгч компаниудаа дэмжих ажлын хүрээнд дотоодын чулуу үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч ажиллаж байгаа. Холбооны зүгээс гадны үнэ ханшаас бага үнээр материал нийлүүлэх санал тавьсан.