Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХЕГ: Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй 2 цэргийн өвчний шинж тэмдэг бэртэл гэмтлээс үүдээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь ... дугаар цэргийн ангид 2 алба хаагч дэглүүлж, улмаар Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орох гэж байна" гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Үүнтэй холбоотойгоор, ХХЕГ-ын ХМОХА-ны дарга, Хурандаа Г.Чинзориг дараах мэдээллийг өгсөн байна. Тодруулбал,

"Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвөөс Эрдэнэцагаан сум дахь ... дугаар цэргийн ангийн алба хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн. Үүний дагуу 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд татагдсан 2 алба хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, цэргүүдийн ар гэртэй холбогдон, тэдний зөвшөөрлөөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт харьяаллын дагуу авч ирэн эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Өвчний талаарх мэдээлэл нь хувь хүний нууцтай холбоотой тул мэдээлэх боломжгүй. Харин 2 цэргийн өвчний шинж тэмдэг нь бэртэл гэмтлээс үүдээгүй байна. Тун удахгүй төлөвлөгөөт хагалгаанд орно" гэв.

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.