Улс төрийн намуудын нийслэлийн намын хороо өчигдөр хуралдаж, энэ удаагийн НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. НИТХ-ын сонгууль нь 45 мандаттай байх бөгөөд нам тус бүрээс 45 хүн нэр дэвших юм. Тэгвэл бид Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигчдийг танилцуулж байна. Тодруулбал,
АН-ын гишүүн Жуковын Баяржавхлан, "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр, "ТАТАР" хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун, АН-ын гишүүн Ц.Эрдэмбилэг нарыг нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээр болжээ.