Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон нөхдийг НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ гэж мэдэгдсэн ч нэр дэвшээд ялагдсан Ө.Сумъяабаатарыг ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 33 секунд

Өчигдөр улс төрийн намууд хурлаа хийж, энэ удаагийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар даргатай нийслэлийн МАН-ын хороо 45 нэр дэвшигчээ тодруулсан юм. Тэрбээр "Бид энэ удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан буюу ялагдсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байхаар тогтсон" хэмээн сүржин мэдэгдсэн ч 45 нэр дэвшигчийн дунд УИХ-ын сонгуульд "өвдөг шороодсон" БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар байна.

Ингэхдээ УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн БГД-т нь дахин нэр дэвшүүлэхээр болжээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга ч хэлснээсээ буцаж, ялагдсан тойрогтоо дахин нэр дэвшихээр зэхэж буй Ө.Сумъяабаатар нарт улстөрийн ёсзүй алга.

Угтаа бол ялалт байгуулж чадаагүйнхээ төлөө Ө.Сумъяабаатар БГД-ийн Засаг даргын ажлаа ч өгөх ёстой. Гэтэл хариуцлага хүлээлгүй одоо хүртэл Засаг даргын ажлаа хийгээд зогсохгүй, ИТХ-ын сонгуульд хүч үзэх гэж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх сонгуулийн үр дүнгийн дараа ёсзүйн хариуцлагаа хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл Ө.Сумъяабаатар ажлаа өгөлгүй дахин нэр дэвшихээр болсон нь олон нийтийг дургүйцлийг ихээхэн хүргэж байна.

Сануулахад, БГД-ийн 6 дугаар хорооны Засаг дарга С.Сүхбаатар цахим хуудастаа "Баянгол дүүргийн намын хороо нэр дэвшигчдээ тодрууллаа. Харамсалтай нь дүүрэг, хороондоо хийсэн ажилтай, хэлэх үгтэй, намдаа чанагдсан илүүг хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлийг минь мохоох гэж үзлээ. Дэвшигчдэд 100 сая төгрөгийн босго тогтоож танил тал, ах дүү, туслах зөвлөх, хамаатан саднаа нэр дэвшүүлсэн, дүүргийн намын удирдлагуудыг сайтар дэглэсэн жүжиг болж өнгөрлөө. Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга Ж.Ганбаатарт таалагдаагүй бол нэр дэвших эрхгүй, түүний шаардсан мөнгийг өгөхгүй бол сонгуульд өрсөлдөх эрхгүй. Ирэх орон нутгийн ИТХ-ын сонгуульд Ж.Ганбаатар л биш шүү. “Залуус” өөр шүү" хэмээсэн байдаг.

Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага сайн байна
Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага сайн байна
 
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.