Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ

Огноо
Унших
1 минут 50 секунд

Дайн дажингүй энх цаг ч бид замын хөдөлгөөнд хариуцлагагүй оролцсоноор олон бяцхан үрсийнхээ ирээдүйд сүүдэр тусгасаар байна. Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 41 хүүхэд амиа алдаж, 764 хүүхэд гэмтэж, бэртсэн сэтгэл эмзэглүүлэм, харамсалтай тоо баримт байна. Түүнчлэн эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас үүдэн хүүхэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их гардаг.

Тиймээс хичээл сургууль эхэлж, хөл хөдөлгөөн ихэссэн энэ үед хүүхдүүдээ зам тээврийн аливаа ослоос хамгаалах, гэмт хэрэгт зөрчилд холбогдохоос сэргийлэх зорилгоор Outlaw хамтлаг 20Х20 аяныг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Тэд энэхүү аянаараа сургууль орчмын бүс, орон сууцны хороолол дундах зам, гэр хорооллын гудамжинд хурдаа 20 км/ц-т тохируулж, гарцан дээр 20 секунд хүлээж, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг жолооч нартаа уриалж байна. Энэ энгийн дүрэм, соёлыг жолооч та хэрэгжүүлж, хэвшүүлж чадвал Монгол Улсынхаа ирээдүй болсон үрсээ зам тээврийн ослоос хамгаалж чадах юм.

Түүнчлэн аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдох болон гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, хүүхэдтэйгээ ярилцдаг байх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх хэрэгтэй гэдгийг уриаллаа.

Бяцхан үрсийнхээ ирээдүйд сүүдэр тусахаас сэргийлэх нь хүүхэд багачуудынхаа ирээдүйд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм.

Дүнжингарав худалдааны төвийн уулзварыг гурван эгнээтэй болгоно
Дүнжингарав худалдааны төвийн уулзварыг гурван эгнээтэй болгоно
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.