Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны улсын төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийг хэлэлцэж буй. Эдгээрээс Тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зарим гишүүд эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, зарчмын зөрүүтэй санал гаргасан байдаг.

Тэгвэл яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж буй бөгөөд 2024 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудаснаа бичжээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Төсөв батлах УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан заалт Тендерийн хуулийн өөрчлөлтөд байж болзошгүй учраас хууль санаачлагч ЗГ-т буцаах нь зөв гэж үзлээ" гэж мэдэгдсэн юм.

Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон “УБЦТС“ ТӨХК-ийн хоёр ажилтны хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон “УБЦТС“ ТӨХК-ийн хоёр ажилтны хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Таван шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгана
Таван шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.