Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон “УБЦТС“ ТӨХК-ийн хоёр ажилтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Прокурорын байгууллага энэ сарын 19-23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 365 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал,

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтан Г.Б, Д.Н нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Эрх мэдлээ ашиглан өөрийн хүүхдэдээ гадаадад суралцах зээл олгож, улмаар суралцаж буй хугацаан дахь барьцааг хүчингүй болгосон Сургалтын төрийн сангийн ажилтны хэргийг шүүхэд шилжүүлэв
Эрх мэдлээ ашиглан өөрийн хүүхдэдээ гадаадад суралцах зээл олгож, улмаар суралцаж буй хугацаан дахь барьцааг хүчингүй болгосон Сургалтын төрийн сангийн ажилтны хэргийг шүүхэд шилжүүлэв
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.