УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдааны Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байгаа билээ. Тэгвэл чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц хангалтгүй байгаа нь олон нийтээс шүүмжлэл хүлээгээд байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Шалтгаангүйгээр УИХ-ын чуулганыг тасалсан гишүүдийн мэдээллийг нийтэд мэдээлэх нь зүйтэй. Ирцээ бүртгүүлээд, ажлаа хийж байгаа гишүүдийн нэр хүндэд халдаж болохгүй" гэлээ.